Компьютер хэрэглэх үед хамгийн их цаг үрдэг зүйл бол гараар шивэх үйлдэл. Эхлэн суралцагч ихэнх хүн 2 хуруугаараа тоншиж шивэх, гаран дээрх үсэг рүү харах зэрэг буруу зуршилтай байдаг. Энэ нь таны алтан цагаас үрдэг. 2 хуруугаараа маш хурдан бичдэг хүмүүс байдаг. Гэвч үнэн хэрэгтэй 2 хувуугаар их хурдан шивж байгаа мэт сүртэй харагддаг ч 10 хуруугаар шивэх хурднаас хамаагүй удаан байдаг. https://www.keyhero.com/free-typing-test/ хаягаар ороод хичээлийг дагаж хийгээд өөрийн хурдыг шалгах боломжтой. За тэгээд бага зэрэг урт ч гэсэн энэ бичлэгийг уншаад сураад авахыг зөвлөе!
Яг одооноос 10 хуруугаар шивж сураарай. Энэ нь ямар нэгэн дамжаанд яваад хэдэн сар болоод байх зүйл биш бөгөөд 7 хоног өөрийнхөө компьютер дээр давтахад л та үр дүнг нь мэдэрч эхлэх болно. Энэ нь таны компьютер дээр суух ажлыг илүү хурдан, таатай болгож чадна. Ердөө л энгийн нэгэн рефлекс юм. Нэгэнт рефлекс тогтчихсон тохиолдолд та бичиж байгаагаа өөрөө ч мартчихсан сууж байх болно. Бас тоглож байхад л энэ бүхэн тогтоно. Надад итгээд одооноос хийж буй ажлаа хойш нь тавьж байгаад 10 минут давтлага хийчих. Харин Кирилл үсгийн Монгол стандарт байрлал, Англи үсгийн байрлал гэсэн 2 байрлалыг хоёулангаар нь шивж сурах нь нэлээн төвөгтэй байдаг. Иймээс миний зүгээс зөвхөн Англи байрлалыг сурахыг зөвлөж байна. Учир нь Англи үсгийн байрлал ямар ч тохиолдолд компьютер ашиглахад хэрэглэгддэг. Харин Крилл үсгээр шивэхдээ Англи үсгийн байрлалд тааруулсан Дусал гарын байрлалыг ашиглаарай. Жишээ нь Дусал гарын байрлал qwerty сонголтоор бичихэд A=A, D=Д, J=Ж, N=Н г.м юм.
За ингээд хичээлээ эхэлье:
Гол анхааруулах зүйл бол хэзээ ч компьютерынхаа гар руу харж болохгүй. Зөвхөн дэлгэцээ харж байх явдал шүү.
Эхнээсээ буруу рефлекс тогтчихсон бол арилгах л хэрэгтэй.
1. Бэлтгэл: Юуны өмнө дэлгэц рүүгээ хараад гараа компьютерынхаа гаран дээр байрлуулаарай. F, J үсгүүд дээр бяцхан товгор байдаг бөгөөд 2 гарын долоовор хуруунууд эдгээр үсгийг гар руу харалгүй дэлгэц рүү харж байхдаа тэмтэрч олоод дээр нь байрлаж сурах хэрэгтэй. Оролдоод үз дээ. Хэд хэд оролдоод л аяндаа сурчихна.
2. Байрлал: Үсэгнүүдийн байрлалыг хуруу бүрд оноож өгдөг. Үүнийг эхэндээ цээжлээд дэлгэц рүүгээ харахгүй давтах хэрэгтэй. Харин аяндаа энэ нь рефлекс болоод сүүлдээ юу ч бодолгүй бичих үгээ бодоход л хуруунууд чинь өөрийн мэдэлгүй тэдгээр үсэгнүүдээ дардаг болчихно. Харин эхнээсээ буруу зуршилтай болж болохгүй шүү. Мөн рефлекс болгохын тулд байнга давтах л хэрэгтэй.
Германаар шивж сурах хүсэлтэй хүмүүсд дараах үнэ төлбөргүй 3 Website-ууд тус болно.
Punkte: 0
Diese Webseite wurde mit Jimdo erstellt! Jetzt kostenlos registrieren auf https://de.jimdo.com